solongonews
Зургаан орны 110 мянга гаруй иргэд Хятадад визгүй нэвтэрчээ
2024-01-02 11:49
Зургаан орны 110 мянга гаруй иргэд Хятадад визгүй нэвтэрчээ.

       Хятадын Цагаачлалын үндэсний удирдлагын газрын статистик мэдээгээр 2023 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн Хятад улс Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз зэрэг 6 орны энгийн паспорт эзэмшигчдэд зориулсан туршилтын нэг талын визгүй зорчих журмыг хэрэгжүүлсэн байна. 2023 оны 12-р сарын 31-ний байдлаар дээрх зургаан орноос нийт 214 мянган хүн Хятад улсад зорчиж, үүнээс 118 мянган хүн энгийн паспорттой визгүй Хятад улсад орж ирсэн нь дээрх хугацаанд нийт зургаан орноос ирсэн хүмүүсийн 55.1 хувийг эзэлж байна. Орж ирсэн шалтгааны үүднээс 91 мянган хүн Хятад улсад чөлөөт цаг,аа өнгөрүүлж, бизнесийн үйл ажиллагаа хийхээр ирсэн байна. Энэ нь 77.3 хувийг эзэлж байна.

       Цагаачлалын үндэсний удирдлагын газрын асуудал хариуцсан хүний танилцуулснаар “Визгүй нэвтрэх журмыг хялбаршуулж, цаашид Хятад, гадаад орнуудын хооронд ажилтан, хамтын ажиллагааны солилцоог дэмжихийн тулд Цагаачлалын Үндэсний Удирдлага үндэсний хилийн шалган нэвтрүүлэх эрх бүхий байгууллагуудад боомт бүрт үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн хангалттай боловсон хүчнийг бэлтгэж, боомтод гаалийн үр ашигтай, хялбаршуулсан байдлыг хангахад хичээн ажиллажээ. Үүний зэрэгцээ орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын эрх бүхий байгууллагуудын гарах удирдлагын хэлтсүүдийг хууль, тогтоомжийн дагуу визээс чөлөөлөгдсөн хүмүүсийн тав тухыг хангахад чиглүүлсэн байна. Дараагийн алхамд Цагаачлалын Үндэсний Удирдлага нь нэвтрэх менежментийн үйлчилгээний бодлого, арга хэмжээг улам төгөлдөржүүлж, холбогдох албануудтай хамтран ажиллан, цаашид гадаадынхныг Хятад улсад бизнес, суралцах, аялал жуулчлал, ажил, амьдралд ирэхэд нь тус дөхөм үзүүлж, өндөр түвшинд нээлттэй, чанартай хөгжилд үйлчлэх бүхий л хүчин чармайлтыг гаргах болно” гэлээ.

Зохиогч: ЖАН ТЯНЬПЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл