1956 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Өвөр Монголын Тариалангийн шинжлэх ухааны судалгааны газар Хөххотод албан ёсоор байгуулагджээ.
1964 онд Өвөр Монголын Тариалангийн шинжлэх ухааны судалгааны газар, Өвөр Монголын Мал аж ахуй, малын эмчийн шинжлэх ухааны судалгааны газрыг нийлүүлэн Өвөр Монголын тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнг байгуулж, ӨМӨЗО-ны Засгийн газрын удирдлагад хамруулав.
1941 онд Өвөр Монголын Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнг хассан байна. 1979 онд Тариалан мал аж ахуйн судалгааны хүрээлэнгийн нэрийг Өвөр Монголын Тариалан шинжлэх ухааны хүрээлэн болон Өвөр Монголын Мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн хэмээн халжээ. 2005 онд энэхүү хоёр байгууллагыг нийлүүлэн Өвөр Монголын Тариалан Мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнг байгуулжээ.
Энэхүү байгууламж нь Өвөр Монголын тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ төсөл, шинэ мэргэжил шаардагдаж байгаа байдалд хандан тарих, мал аж ахуй, дээд шинэ мэргэжлийн судалгааны талд чухал амжилт гаргасан юм.
Өвөр Монгол нь мал аж ахуй эрхэлдэг томоохон орон бүс болохоор барахгүй Хятад улсын үр тарианы гаралтын 13 орон, худалдааны үр тарианы 6 их гаралтын орон нутгийн нэг болно. Мөн экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурин газар болно.
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдөр
2017-05-03 16:24
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдөр
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
