solongonews
Xөдөлмөрийн жишээчдийг шагнан урамшуулав
2018-04-25 21:08
05-р сарын 01-ний хөдөлмөрийн жишээчдийг шагнан урамшуулав.

04-р сарын 25-нд сурвалжлагч Хятадын Үйлдвэрчний ерөнхий эвлэлээс мэдээлснээр, энэ онд Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл 05-р сарын 01-ний хөдөлмөрийн жишээчээр 697 хүнийг шалгаруулж, шагнан урамшуулсны 89 нь хот орж ажил хийж буй тариачид бөгөөд тэд хөдөлмөрийн жишээчдийн 13 хувийг эзэлж, шинэ рекорд тогтоов хэмээн мэдээлэв.  

Хятадын Үйлдвэрчний ерөнхий эвлэлийн Хөдөлмөр, эдийн засгийн ажлын газрын дарга Ван Жүньжи: Одоо Хятадын үйлдвэрүүдэд 200 сая ажилчин байна. Тэдний 55 хувь нь хот орж ажил хийж буй тариачид болно. Үйлдвэрчний ерөнхий эвлэл хот орж ажил хийж буй тариачдыг жил бүрийн хөдөлмөрийн жишээчээр шалгаруулах явцад дээд хэмжээгээр анхаарал хандуулж ажилласаар ирлээ. Энэ жил хот орж ажил хийж буй хамгийн олон тариачин хөдөлмөрийн жишээчээр шалгарсан жил боллоо. Салбарын байдлаас үзвэл, хот орж ажил хийж буй тариачид голдуу барилга, боловсруулах үйлдвэр, уул уурхай, тээвэр зэрэг хамгийн хүнд салбарт төвлөрч байна гэв. 

 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл