Хуучин хоол амтлагч
Ихэнх хүмүүс тэдгээрийн хугацааг дуусдаггүй гэж бодон хөргөгч, шкафаараа дүүрэн хуучин, хэрэглэсэн, хэрэглээгүй хоол амтлагчуудаа хадгалах нь бий.
Гэвч импортоор орж ирдэг кориандр, орегано, базилик, кунжуутын үр болон хар перец гэх мэт хоол амтлагчуудад бусад бүтээгдэхүүнээс хоёр дахин илүү сальмонелла хэмээх бактери агуулагдаж байдаг нь тогтоогджээ. Тиймээс та эрүүл мэнддээ анхаардаг л бол хоол амтлагчийнхаа хадгалах хугацаатай сайн танилцаж байгаарай.
Хуучин цахилгаан хэрэгсэл
Өнөө үед хуучин зурагтынхаа олон удирдлага, эвдэрсэн утаснуудаа гэртээ байлгадаг хүмүүс цөөхөн биз ээ. Гэхдээ зарим нь тэдгээрийг бусдад өгөхөөсөө харамлаж, хэзээ нэг өдөр их үнэд хүрнэ хэмээн бодож хадгалдаг ч байж болох юм. Даанч тийм зүйл хэзээ ч болохгүй шүү дээ. Түүнчлэн хуучирсан цахилгаан хэрэгслээс хорт хий ялгардаг ба шингэн батарейтай утас дэлбэрэх ч аюултай байдаг гэдгийг санаарай.
