solongonews
Ли Кэчян Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернтай хэлэлцэв
2019-04-01 21:08
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 04 дүгээр сарын 01-ний өдөр Ардын Их Хурлын танхимд Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернтай уулзаж хэлэлцсэн байна.

   Ерөнхий сайд Ли Кэчян Шинэ Зеландад саяхан болж өнгөрсөн буудлагын үйл явдлын тухайд эмгэнэл илэрхийлж буйгаа дахин илэрхийлсэн бол Жакинда Ардерн хариуд нь талархал илэрхийлсэн байна.

Ли Кэчян:

- Хятад, Шинэ Зеландын харилцаа тогтвортой хөгжлөө баталсаар байна. Хоёр тал харилцан хүндэтгэлтэй, шударга харилцааг дэмжиж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөжүүлэн, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжлийг дэмжиж байна. Энэ нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцдэг төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ч ашигтай юм гэж хэлэв.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл