solongonews
Экологийн орчин сайжирч малчдын орлого нэмэгдлээ
2021-01-18 10:10
Экологийн орчин сайжирч малчдын орлого нэмэгдлээ.

   Жилийн эхний Зарууд нутаг гүн цасанд хучигдаж, яс янгинуулам хүйтэнд эх дэлхий дагжиж байна уу гэлтэй. Малчин Сампил гэртээ сууж халуун цай уухын дагуу хадавтамжаар дулаан саравчинд байгаа үхрийн сүргийнхээ байдлыг шинжиж байлаа.

Зарууд хошууны Архөндлөн суурингийн Саруул гацааны малчин Сампилийнх 333 га нутаг бэлчээртэй, 100 гаруй үхэр тэжээж байдаг. Жил бүрийн намар Сампил нөөцөлсөн өвс бордооны байдалдаа үндэслэн тарга дорой үхэр, тугалаа худалддаг. Энэ жил тэдний 70 гаруй тугал худалдаж, 190 мянган килограмм өвс, 14 мянган килограмм ногоон бордоо нөөцөлж, дөрвөн суурь дулаан саравчаа бэхэлсэн байна.

- Ноднин намар үхрийн үнэ маш сайн, манай 70 тугал 800 мянга шахам юань худалдсан гэж Сампил баяртай хэллээ.

Зарууд хошуунд Сампилтай адил нэг бүлэг малчид үхэр малын тарга сайтай, үнэ ханш өндөр байх ашигтай цаг тохиолыг амжин, өвс бордоо гүйцэд нөөцлөх ажлаа биелүүлж, мал сүргээ мэнд өвөлжүүлэх бэлтгэлээ хийгээд сэтгэл амар сууж байдаг. Өлзиймөрөн сумын Булаг гацааны “үхэр тэжээх том өрх” Цогтын хүрээнд хэдэн арван симентар үхэр тавтай идээшилж, дулаан саравчинд хэдэн тугал нь эрх танхи тоглож байлаа. Цогт цөөн тэжээж нарийн арчлахыг баримталж, өвөлжих үнээгээ 80 орчим байлгахыг батлав. Өнөөгийн тугаллах ба тугалын онд орох нормыг дээшлүүлэхийн тулд намар цагаар тугалаа бүгдийг худалдаж, үнээгээ дулаан саравчинд оруулав. Энэ нь төл тосох ажлын амар тайван чанарыг батлахаар барахгүй нутаг бэлчээрийн дарамтыг ч бүтэмжтэй хөнгөрүүлсэн байна. Одоо тэднийх 20 гаруй тугал тосоод байгаа бөгөөд 70 гаруй тугал  нэмж тосохоор бэлтгэж байна.

    Ойрын жилд Зарууд хошуу “Хонио цөөрүүлж үхрийг нэмэгдүүлэн, үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанарыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлэх” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн мал аж ахуйн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын оруулалтыг нэмэгдүүлж, малчдыг зоригжуулан дайчилж малын бүтцэд тохируулалт хийх, намрын сүүлч өвлийн эхээр малаа илүү худалдах. Өвөлжих малын тоог их хэмжээгээр багасгах зэргээр нутаг бэлчээрийн дарамтыг хөнгөрүүлэв. Өнгөрсөн жил хошууны хэмжээнд нийт 1,696 сая мал худалджээ. Үүгээрээ арчлан тэжээх өөрийн өртөг ба эзэмших түгшүүрийг бууруулан, нутаг бэлчээрийн амь ахуйн үргэлжлэн сайжруулж, малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлж чадсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл