solongonews
Өвөр Монголоо дэлхийд таниулсан гоо бүсгүй-Сурман
2016-09-18 19:13
“Хотын аялал жуулчлалын мисс-2014” тэмцээний “Хятад улсын тэргүүн манлай”, “Хамгийн шилдэг ур авьяастны шагнал”, Хятад улсын бүжгийн хамгийн өндөр түвшний шалгаруулалт гэгдэх “Лянхуа” шагналын хоёрдугаар байр, Хятад Улсын умард бүсийн таван мужийн бүжгийн уралдааны гоцлол бүжгийн алтан медальт, “Монгол охин” бүжгийн тэмцээний тэргүүн байрын шагналт гээд л түүний амжилт бүтээл бахархам арвин

  Өөрийн ур авьяас, ухаан чадвараараа үй олон өрсөлдөгчдийн дундаас оройлон шалгарч, Хятад улсын хэмжээнд нэр нөлөө бүхий моделийн тэмцээн, бүжгийн уралдаанд монгол охин Сурман эгэл даруухан төрх, эрхэмсэг монголжин гоо дүр төрхөөрөө одтой гялалзана.

 

Тэрээр 12 настайгаасаа эхлэн Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн харьяат ахлах сургуульд бүжиг сурч эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл олон удаа урлагийн тайзнаа гарч, багашүй туршлага хуримтуулсан бөгөөд түмэн олны дунд монгол охины цэцэн ухаан, ур чадвар, авьяас билгээ гайхуулж яваа нэгэн.

Уянгат дууны эгшигт монгол бүжгийн ухаан, нууц далд онцгой мэдрэмжээр  түмэн олны сэтгэлийг догдлуулан бүжиглэж, Хятад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон арван гоо үзэсгэлэнт охидын дундаас  өөрийн онцлог бүхүй содон авьяас, монголжингоо дүр төрх, тайзны урлагийн мэдрэмжээрээ онцгойрон шалгарч, Өвөр Монгол нутгийн нэр хүндийг өргөсөн.

    Ажил амьдралын туршлага улам ихээр хуримтлагдах тусам Сурманы монгол үндэстэн, монгол соёлоо гэсэн зүрх сэтгэлийн халуун илч улам нэмэгдэж, “Сурман бүжгийн бүлгэм”-ээ өргөжүүлэн бүжгийн сургууль болгосон ба өөрийн онцлог бүхий хувцас загварын брэнд шошготой болжээ. Түүгээр ч барахгүй монгол соёлын хосгүй сайхныг түмэн олонд таниулахын төлөө  мэдлэг боловсролоо  дээшлүүлж, хичээн суралцаж байна.

  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл