solongonews
2025 онд Хятадын төмөр замын ашиглалтын 170 мянган километрт хүрнэ
2021-03-14 20:46
2025 онд Хятадын төмөр замын ашиглалтын 170 мянган километрт хүрнэ.

2021 он нь Хятадын "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил бөгөөд зам харилцааны хүчирхэг улсын бүтээн байгуулалтыг түргэтгэх эхний жил болно. Зам харилцаа нь улс ардын эдийн засгийн "тэргүүлэгч" төдийгүй бидний хүн нэг бүрийн амьдралтай нягт холбоотой юм.

Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө” болон 2035 оны хэтийн зорилтын тоймд дурдсан, "Зам харилцааны хүчирхэг улс"-ын үзэл баримтлал нь иргэдэд эрч хүч нэмж байна. Дараагийн таван жилд өөрийн унаагаар аялах, өдөр тутмын зам тээвэр, буухиа ложистик бүгд шинэ өөрчлөлтийг эхлүүлэх болно.

Хятадын хэмжээнд "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үед төмөр замын бүтээн байгуулалт маш чухал байж, байгуулж буй төсөл, батлагдсан төслүүдийн цар хүрээ 3.19 их наяд юаньд хүрсэн. 2025 он гэхэд Хятадын төмөр замын ашиглалт ойролцоогоор 170 мянган километрт хүрч, үүнээс хурдны төмөр зам (хот хоорондын төмөр замыг оруулаад)  50 мянган км, төмөр зам нь үндсэндээ 200 гаруй мянган хүн амтай хотуудыг хамарч, хурдны төмөр зам 500 мянгаас дээш хүн амтай 98 хувийн хотуудыг хамарна.

Найруулагч: bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл