Юань гүрний үе болоход монголчуудын мах, ундаа хийх арга ихээхэн сайжирсан байна. Үүний тухай түүх сударт: Юань гүрний үед газраас дээш нэг метр өндөрт бүхэл хонины шүүсээ бүрэн улаан өнгөтэй болтол шарж, дараа нь үүнийгээ төмөр хайрцагт хийгээд дээр нь уд модны намаа бүрхэж халааж болгоно. Энэ нь тэр үедээ бүхэл хонины шүүсийг шарах арга нь нэлээд боловсронгуй болсныг харуулахаар үл барам мөн тусгай шарах зуух хэрэглэх болсныг харуулж байна. Чин гүрний үеийн бүх газрын монгол ван гүн шарсан бүхэл хонин шүүсээр зочдоо дайлдаг байжээ. Энэ нь маш өндөр түвшний хүндэтгэлийн дайллага байв.


Шарсан бүхэл хонин шүүсийг хийх арга нь 20 гаруй кг бүдүүн хонийг гаргасны дараа арьс ширийг нь өвчиж, гэдэс дотрыг нь арилгасны дараа хэвлийд нь сонгино, цагаан гаа, чинжүү, давс зэргийг хийж бүхлээр нь шарж болгоно.
1. Хонины махыг төмөр шороор нүх гарган саванд хийж, дээр нь давс, чинжүү, ус хийгээд 4-6 цаг амт оруулж тавина.
2. Шарах тавганд лаврын навч, ногоон гоньд, гүзээлзгэнэ, цагаан гаа, кетчуп, хонины шөл хийж, дээр нь давсалж бэлдсэн хонины махаа хийнэ. Ингээд дээрээс нь сонгино, улаан лооль, чинцай зэргийг хийнэ. Шарах зуух халаад 180 - 200 ℃ хүрэх үед шарах махаа шарж эхэлнэ. Цагт нэг удаа эргүүлж, нийт 3 - 4 цаг шарж, шөл нь ширгэж хонины мах бүхэлдээ зөөлөрсний дараа тусгай тавганд гаргана. Ингээд дээр нь зохих хэмжээний ногоогоор нэмж чимэглэснээр шарсан бүхэл хонины шүүс бэлэн болно.
