Хятадын үндэсний статистикийн газрын 19-ний өдөр гаргасан тоо баримтаас үзвэл 3-р улиралд Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд нь 4.9 хувьд хүрсэн байна. Ерөнхийдөө энэ оны эхний гурван улирлын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар нэмэгдэн, өсөлтийн хурд нь сөрөг байсан нь эерэг болж, эдийн засгийн үйл ажиллагаа үргэлжлэн тогтвортой сэргэж байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад олон үзүүлэлт “Энэ ондоо анх удаа сөрөг байсан нь эерэг гарсан” юм. Үүнд нийгмийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний улирлын өсөлтийн хурд, эхний гурван улирлын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурд, эхний гурван улирлын нийт Хятадын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлогын нэмэгдлийн хурд, эхний гурван улирлын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээний нэмэгдлийн хурд зэргийг хамарч байна. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ба эдийн засгийн сэргэлтийн талаар дэлхийд тэргүүнд орж байгааг эдгээр гол гол үзүүлэлтийн өөрчлөлтийн хандлага бат ноттой харуулсан юм.
Онцгойлон дурдууштай нь Хятад улс ажлын байраар хангах болон иргэдийн амьжиргааг баталгаажуулах бодлогуудыг хэрэгжүүлж чухал үр дүнд хүрсэн нь үүнээс тодорхой харагдаж байна. Хятадын засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бүх хүчээрээ хамгаалахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүд болон эмзэг бүлгийн хүмүүст тус дэмжлэг үзүүлж, иргэдийн амьжиргаатай нягт холбоотой байдаг ажлын байраар хангахыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтэд туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Цар тахал дэгдсэний дараа Хятадын засгийн газар амь насыг хамгаалж, цар тахлыг тогтоон барихаар тэргүүн чухал ажлаа болгож, үүнийг баталгаажуулсны үндсэн дээр хэвийн ажилдаа орж, үйлдвэрлэлээ сэргээхийг уялдаатай зохицуулсан бодлого нь зангилаа дээрээ үр ашигтай болсныг улмаар сайжирч байгаа Хятадын эдийн засгийн тоо баримтууд олон дахин харуулсаар байгаа юм.
Дараагийн шатанд Хятад улсын эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэл түүнчлэн зах зээлийн итгэл, амьжиргааны хүч зэрэг талаас нь харахад энэ оны эхний гурван улиралд Хятадын эдийн засаг тогтвортой сэргэх хандлага нь хэвийн үргэлжлэх болно. Хятадын албаны талын мэдэгдсэнээр энэ оны дөрөвдүгээр улирал, түүнчлэн бүтэн жилдээ Хятадын эдийн засаг одоогийн байдлаа хэвээр хадгалах “суурь, нөхцөл, итгэл” бүрэн байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засаг сайжрах нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Олон улсын валютын сангийн хамгийн сүүлийн үеийн дэлхийн эдийн засгийн тухай хэтийн төлөвт 2020 оны Хятадын эдийн засаг 1.9 хувиар өсөж, энэ онд эерэг өсөлттэй болох цорын ганц дэлхийн гол эдийн засгийн цогц болох төлөвтэй гэсэн юм. Үүний зэрэгцээ тус байгууллага Хятадын эдийн засгийн ирэх оны өсөлтийг 8.2 хувьд хүрнэ гэж төсөөлжээ.
Ерөнхийдөө Хятадын эдийн засгийн сайжрах үндсэн байдал өөрчлөгдөөгүй, үүний зэрэгцээ одоохондоо гадаадын цар тахлын нөхцөл байдал мөн ноцтой, олон улсын орчинд тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа дээрээ дотоодын үр ашигтай эрэлт хэрэгцээ мөн хүрэлцэхгүй, бүс нутаг, ажил төрөл, аж ахуйн нэгжүүдийн сэргэлт тэнцвэргүй, эдийн засгийн тогтвортой сэргэлтийг хадгалах суурийг мөн цаашид бэхжүүлэх шаардлагатай байсаар. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын чанартай ажил болгож, улам цаашид шинэчлэлт хийж илүү нээлттэй байлган, эдийн засгийн чансаатай хөгжлийг дэмжиж, энэ жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилт үүргээ биелүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дайчлахын төлөө зүтгэн, өөрийн боломжийн хэрээрээ хувь нэмэр оруулах болно.
