Хятадын олон улсын мотоциклийн 20 дахь удаагийн үзэсгэлэн болж байна
2022-11-04 18:02
Хятадын олон улсын мотоциклийн 20 дахь удаагийн үзэсгэлэн болж байна.

Хятадын олон улсын мотоциклийн 20 дахь удаагийн үзэсгэлэн 11-р сарын 02-нд Хятадын Чүнчин хотод нээгджээ. Үзэсгэлэн 11-р сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

100.000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэнгийн талбайтай үзэсгэлэнд Хятад, Америк, Итали, Герман, Франц, Япон, Их Британи, Испани, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс, бүс нутгийн мотоцикл, цахилгаан тээврийн салбарын 700 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Тэдний дунд дэлхийн 50 гаруй тээврийн хэрэгслийн брэндийн 800 гаруй мотоцикл үзэсгэлэнгээр дэлгэгджээ.

Зохиогч: ХУАН ВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
