solongonews
Хятадын баг 3 алт, 4 мөнгөн медаль авлаа
2017-02-26 21:50
Энэ сарын 25-нд Азийн өвлийн спортын 8 дугаар наадам үргэлжлэн явагдаж, Хятадын тамирчид 3 алт, 4 мөнгөн медаль авав.

Сноубордын эмэгтэйчүүдийн U хэлбэрийн талбайн тэмцээнд Лю Жя-юй эхний харайлтаараа хамгийн өндөр 93 оноо авч аваргалав. Цай Шюэтун энэ тэмцээнд дэд байранд орлоо. Эрэгтэйчүүдийн тус төрлийн тэмцээнд Жан Ивэй хоёр удаагийн харайлтынхаа нийлбэр дүнгээр 90-ээс дээш оноо авч, харьцангуй өндөр оноогоор аваргаллаа.

Хос гулгалтын төрөлд Юй Шяоюй, Жан Хао нар чөлөөт гулгалтын тэмцээнд 145.89 буюу тус тэмцээний хамгийн өндөр оноо авч, эцсийн шатанд 223.88 нийт оноогоор аварга болов. Пэн Чэн, Жиньян 197.06 оноогоор хоёрт оров. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд Хятадын тамирчин Ли Зижүнь хоёрдугаарт орж, БНСУ-ын тамирчин аваргалав.

Мөн өдөр Хятадын эмэгтэйчүүдийн мөсний хоккейн баг мөнгөн медаль авч, Японы баг алтан медаль авав.

26-нд уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан, эрэгтэйчүүдийн мөсний хоккей зэрэг төрлийн тэмцээн болно. Тухайн орон нутгийн цагаар 18 цагт хаалтын ёслол болох юм.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл