Хятадын BYD автомашины үйлдвэрийн компани, Японы Хино Моторс саяхан хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурж, цахилгаан хөдөлгүүрт бизнесийн зориулалттай автомашинуудыг үйлдвэрлэх шинэ компанийг хамтран байгуулна гэсэн байна.
Шинэ хамтарсан компанийг 2021 онд Хятадад байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд BYD, Хино Моторс групп тус бүр 50 хувийн хөрөнгө оруулах гэж байна. Уг компани нь хоёр компанийн давуу талыг хослуулан цахилгаан хөдөлгүүрт бизнесийн зориулалттай автомашин болон цахилгаан тээврийн хэрэгслийн эд ангиудыг хамтран үйлдвэрлэх бөгөөд 2025 оноос өмнө Хино брендийн цахилгаан хөдөлгүүрт бизнесийн зориулалттай автомашин үйлдвэрлэн гаргах юм байна.
