solongonews
Дэлхийн эдийн засаг сэргэж буй байдал өөрчлөгдөөгүй
2020-12-06 21:40
Дэлхийн эдийн засаг сэргэж буй байдал өөрчлөгдөөгүй

    Хятадын Ложистик ба худалдан авалтын холбоо 11-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексийг 12-р сарын 06-ны өдөр зарлалаа. 11-р сартай харьцуулахад индекс буурсан ч 53 хувиас дээш хэвээр байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн байдал өөрчлөгдөөгүй, харин өсөлтийн хурд хэлбэлзэж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 11-р сард 53.9 хувь байж, өмнөх сараас 0.6 нэгжээр буурч, таван сар дараалан 50 хувиас дээш хэвээр байна.

Сарын бууралтын хэмжээнээс үзвэл дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс илэрхий буурсангүй гэж шинжээчид мэдэгдлээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн сэргэлт өөрчлөгдөөгүй, харин өсөлтийн хурд хэлбэлзэж байгааг харуулж байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл