solongonews
Америкийн худалдааг ивээх үзэл дэлхийн эдийн засгийг ноцтой хохироох болно
2018-04-20 20:43
Америкийн худалдааг ивээх үзэл дэлхийн эдийн засгийг ноцтой хохироох болно.

Германы эдийн засгийн судалгааны хамгийн нэр нөлөө бүхий таван байгууллага 04-р сарын 19-нд хамтарч нийтэлсэн тайландаа: АНУ-ын засгийн газрын гаргасан худалдааг ивээх үзлийн иж бүрэн арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ноцтой нөлөөлөх болно гэжээ.

Тайланд: АНУ-ын хэрэгжүүлж буй гаалийн татварын арга хэмжээ бол тус оронд худалдааг ивээх үзэл улам газар авч буйн илрэл бөгөөд худалдааны маргаан гүнзгийрэх тусам олон улсын худалдааг хязгаарлаж, дэлхийн эдийн засгийг ноцтой хохироох болно. Мөн худалдааг хязгаарлах шинэ арга хэмжээний худалдаа, үйлдвэрлэлд учруулах хор уршиг нь зөвхөн хэрэгжсэний дараа илрэх биш, харин улс орнуудын гадаад худалдааны бодлогын тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн талаар итгэл зоригийг нь буруулна. Харин худалдааны маргааныг даруй зохицуулж чадвал, одоо оршиж буй тогтворгүй хүчин зүйлс үгүй болж, дэлхийн эдийн засгийн унах эрсдэл илэрхий багасна гэжээ.Германы эдийн засгийн судалгааны “Ифо” институтийн судлаач хэлэхдээ: АНУ-ын сүүлийн үед сэдсэн олон улсын худалдааны маргааны улмаас Германы эдийн засгийн гадаад эрсдэл ихсэж, экспортын салбарын хөгжилд саад болж болзошгүй гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл