solongonews
Шалгалтад орох эрхийн мэдэгдэл
2016-10-11 11:20
Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн төв, Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК 2016 оны ажлын байранд бүртгүүлэгчид бичгийн шалгалтад орох эрхийн мэдэгдэл:

Бүртгүүлэгч танаа:

10 дугаар сарын 15-наас 16-ны өдөр (Үдээс өмнө 9:00 цагаас үдээс хойш 5:00 цаг хүртэл) Өвөр Монголын Сонины Хорооны 3 дугаар давхрын хурлын өрөө (318 тоот)-нд “Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн төв, Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК-ийн 2016 оны ажлын байранд бүртгүүлэгчид”-ийн бичгийн шалгалтад орох эрхийн бичгийг өгнө.

Бодит шаардлага доорх мэт:

1. Бүртгүүлэгчид бичгийн шалгалтад орох дарааллыг авах үед бүртгүүлэх үедээ бөглөсөн “Бүртгүүлэх хүснэгт”, иргэний үнэмлэх (паспорт)-ний эх хувь болон хуулбар, хамгийн сүүлийн үеийн 2х2 хэмжээний зураг нэг хувь авч ирэх шаардлагатай. Хэрэв 2016 онд төгссөн оюутан бол мөн их сургууль төгсөх үнэмлэхийн эх хувийг авч ирэх шаардлагатай.

2. Бичгийн шалгалтад орох эрхийг зарчмын хувьд бусдаар төлөөлүүлэн авч болохгүй. Онцгой тохиолдолд бусдаар төлөөлүүлэн авуулах бол төлөөлөн авах тухайн хүн бүртгүүлэгчийн “Бүртгүүлэх хүснэгт”, иргэний үнэмлэх (паспорт)-ний эх хувилбар болон хуулбар, хамгийн сүүлийн үеийн 2х2 хэмжээний зураг нэг хувь авч ирэх шаардлагатай бөгөөд төлөөлөн авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн эх хувилбарыг авч ирэх шаардлагатай.

3. Тогтсон хугацаанд бичгийн шалгалтад орох эрхийг аваагүй тохиолдолд шалгалтад орох эрийг хасна.

Лавлах утас: 0471-6635493  6635495

 

                                                Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Хүний Нөөцийн Хэлтэс

                                                               2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Найруулагч: Ё.ХИШИГБАЯР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл