solongonews
Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзав
2020-08-17 10:57
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй 08 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхтэй уулзаж, Хятад, Монголын харилцааны талаар санал солилцов.

Элчин сайд  Цай Вэньрүй Монгол Ардын Нам Их хурлын сонгуульд сайн үр дүнд хүрч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар дахин сонгогдсонд баяр хүргэн хэлсэн үгэндээ: - Монгол Улс бол Хятад улсын чухал хөрш. Хятадын Нам болон Засгийн газраас Монгол Улстай урт удаан, тогтвортой найрсаг, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд хоёр талын дээд зиндааны харилцааг улам бэхжүүлэх, стратегийн харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Хятад, Монгол хоёр орон нь ирээдүйн хамтын цогц, хөгжлийн стратеги уялдаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, энх тайвныг сахин хамгаалж, хөгжлийг ахиулж, олон улсын харилцаанд шударга, үндэслэлтэй шинэ дэг журам байгуулахыг уриалж байна гэв.
У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ: Монгол Ардын Нам, шинэ парламент, Засгийн газар Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд их анхаарал хандуулж байгаа бөгөөд бодлогын тогтвортой байдал, тасралтгүй байдлыг хадгалах, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг тасралтгүй өргөжүүлэх, гүнзгийрүүлэх зорилгоор Хятад улстай дээд зиндааны харилцаа, салбаруудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Монголын талаас Хятад улс  цар тахалтай тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулсан эерэг хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай хамтран цар тахлын эсрэг ажиллаж, эдийн засаг, худалдааны харилцаа, томоохон төслүүдийн хамтын ажиллагааг ахиулж, бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна. Монгол Ардын Нам нь Хятадын Коммунист Намтай уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлж, ирэх онд хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ойг хамт тэмдэглэхэд бэлэн байна гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/chn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл