solongonews
Гадаад худалдааны чанарыг тогтвортойгоор сайжруулна
2021-04-19 20:41
БНХАУ-ын дарга Ши Жиньпин : - Гадаад худалдааг өргөжүүлэн, худалдааны шинэ формат ба шинэ хэв загварыг бий болгож, худалдааны хүчирхэг орны бүтээн байгуулалтыг дэмжинэ” гэж онцолсон байна.

  “14.5 жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөрт “Импорт, экспортын зохицуулалттай хөгжлийг дэмжих”-д “Өндөр чанартай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг өргөжүүлэх, дэвшсэн технологи, чухал тоног төхөөрөмж ба эрчим хүчний нөөц зэргийг импортлох”, “Экспортын бүтээгдэхүүний чанар чансаа ба бүтцийг тохитой болгох”, “Уламжлалт экспортын зах зээлийг гүнзгийрүүлэн, шинэ хэлбэрийн зах зээлийг нээн  өргөжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжийг удирдан дагуулах” чиглэлээр ажиллах болно.

      “14.5 жилийн төлөвлөгөө” эхэлсэн эхний жилд Хятадын гадаад худалдаа эрчимтэй хөгжиж байна. Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо бүртгэлээр эхний улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын ерөнхий өртөг 8.47 их наяд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 29.2 хувиар өссөн байна. Үүнд, экспорт 4.61 их наяд юань хүрсэн нь 38.7 хувиар бол импорт нь 3.86 их наяд юаньд хүрсэн нь 19.3 хувиар тус тус өссөн байна. Эхний улиралд экспорт, импортын цар хүрээ нь өнгөрсөн жилийн мөн адил хугацаанаас багагүй давсан нь 2018 он, 2019 онтой харьцуулахад тус тус 25.3 хув, 20.5 хувиар өссөн байна гэж мэдээллээ.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://finance.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл