Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 29-нд мэдээлснээр 28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 22 тохиолдол бүртгэгдэж, 21 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Гуандун мужид 1 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, сэжиглэлтэй өвчтөний жишээ 2 нэмэгдэж, бүр зөөвөрлөгдөн орж ирсэн юм.
Мөн өдөр 23 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 627 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 1 багассан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 553 байж, үүнд 22 нь хүнд өвчтөн болно. Халдвар авснаар сэжиглэгдсэн 7 тохиолдол байж, давхардсан тоогоор 1660 тохиолдол бүртгэгдэж, 1107 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 647 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Одоод хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82858, эдгэрч эмнэлгээс гарсан нь 77578 хүн, нас барсан хүний тоо 4633, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 8283 хүн байна.
