АНЭУ-ын Дубайн эрүүл мэндийн газраас тухайн нутгийн цагаар 30-ны өдөр мэдэгдэл гаргаж, 01 сарын 31-ний өдрөөс эхлэн Дубайн Эмират дахь эрүүл мэндийн төвүүд АНЭУ-ын иргэд болоод Дубай хотын оршин суугчдад Хятадын вакциныг үнэ төлбөргүй хийлгэж өгнө гэж зарласан байна. Үүнд эхний үе шатанд 60 нас жич түүнээс дээш насны бүлгүүдэд вакцинжуулалт хийх юм гэжээ.
Үүнээс өмнө Дубайн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн байгууллагууд зөвхөн АНУ, Герман улсын үйлдвэрлэсэн Pfizer вакцинаар хангаж байжээ. Эх сурвалжид мэдээлснээр, дэлхий нийт вакцины хомстолд орсон учраас Пфизерын вакцин тарих цаг хугацаанд өөрчлөлт гарсан гэж Дубайн эрүүл мэндийн газар урьд нь зарлаж байжээ. Энэ удаад Хятадын вакциныг бүрэн нэвтрүүлж байгаа нь тухайн нутгийн иргэдэд илүү олон сонголт өгч буй хэрэг бөгөөд АНЭУ-ын үндэсний вакцинжуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.
