solongonews
Хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчин өөрчлөгдөв
2020-12-28 16:51
Хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчин өөрчлөгдөв.

Жянши мужийн Шиньфэн шяний Да-А суурингийн Ляньтан тосгонд замын хоёр талаар байшин жигдрэн, хашаа хүрээ нь маш цэвэр цэмцгэр харагдана. Ялангуяа өвөрмөц онцлогтой цэцэрлэгт хүрээлэнгээр нь ногооны хүлэмж, ногоон байгууламжаар дүүрч, өмнө нь хогийн овоо болдог байсан энэ газар ийм сайхан өнгө төрөхтэй болно гэж хүмүүсийн санаанд огт байгаагүй ажээ. 

Сүүлийн жилүүдэд Ляньтан тосгон нь хуучирсан хөндий байшинг нурааж, ус, бие засах газар, зам гудамжийг бүх талаар шинэчлэн байгуулж, уламжлалт байшингуудыг дахин шинэчлэн, өмнө нь байсан мод, ногооны цэцэрлэг, цөөрмийг хэвээр үлдээх үндсэн дээр ихээхэн хүчин зүтгэл гарган засварласны ачаар тосгоны дүр төрх их өөрчлөгджээ. 

Ляньтан тосгоны өөрчлөлт нь Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын орчныг сайжруулсан үлгэр жишээ юм. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас мэдээлснээр, орон нутгийн хүчин чармайлтаар хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчинг сайжруулах тухай гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго, үүргийг үндсэндээ биелүүлжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл