ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 06-р сарын 17-ны өдөр:
- Хятад, Африкийн удирдагчдын цар тахалтай тэмцэх онц хурал бол Хятад, Африкийн хамтын ажиллагааны индрийн нэг юм. Ийм индэр дэлхий нийтээрээ эв санаа нэгтэйгээр тахалтай тэмцэхэд туйлын чухал юм гэж хэллээ.
Тедрос ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн бага хуралд.
- "COVID-19"-ийн нөхцөл байдалд Хятад, Өмнөд Африк, Сенегал зэрэг орон хамтдаа энэ онц хурлыг санаачлан хуралдуулж буй юм. Цахлын эсрэг хамтдаа тэмцэх нь энэ хурлын гол хөтөлбөр юм. Хятад, Африкийн онц хурал нь дэлхий нийтийн эв санааны нэгдэлд тун чухал. Шинэ коронавирус бол маш аюултай тахал, түргэн тархдаг бөгөөд хөнөөл ихтэй. Хөгжингүй орнуудыг багтаасан маш олон орон түүний гэнэтийн дайралтад өртөж байна. Зохицуулах арга нь түүнтэй хамтдаа тэмцэх. Эв санаа нэгтэй байх нь цар тахлыг ялан давахад туйлын чухал юм гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Цар тахал гарсан эхний хоёр сард нийт 85 мянган тохиолдол байсан. Гэтэл хоёр сарын дараа 6 сая болсон. Энэ вирус маш их хурдтай тархаж байна. Бид гагцхүү вирусээс түргэн хөдөлж байж л түүнийг ялж давна. Түүгээр ч барахгүй, түргэн хөдлөхийн чухал хүчин зүйл бол эв санаа нэгтэй байх явдал юм гэж цохон тэмдэглэлээ.
Тэрээр Хятад улсын Африкт өгсөн цар тахалтай тэмцэх олон төрлийн тусламжид талархал илэрхийлээд, шинэ коронавирус гарснаас хойш Хятад улс ямагт Африкийг дэмжсээр ирсэн. Мэргэжилтнээ илгээж, мэдээлэл хуваалцан, оношлох багаж зэрэг эмнэлгийн эд бараагаар тусалсан. Түүний зэрэгцээ Хятад улсын Африкт үзүүлсэн дэмжлэг зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаагүй, эдийн засгаа сэргээх асуудалд чиглүүлж Африкийн орнуудын өрийг хөнгөлсөн юм гэж мэдэгдлээ.
