solongonews
”Чанжэн 5”-ийг энэ оны сүүлээр хөөргөнө
2016-08-29 11:30
”Чанжэн 5”-ийг энэ оны сүүлээр хөөргөнө.

        Хятадын Батлан хамгаалалтын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн газар, Үндэсний сансар судлалын газраас сэтгүүлчийн мэдээлснээр, Хятад улсын шинэ зөөгч пуужин "Чанжэн 5"-ыг судлан бүтээх ажил амжилттай өндөрлөжээ. 8 дугаар сарын 26-нд тус пуужинг ачсан Юаньван пуужин зөөгч хөлөг онгоцны баг Тяньжинь гарамаас мордож, Хятадын Вэньчан сансрын хөөргөх баазыг чиглэжээ. Төлөвлөсний дагуу "Чанжэн 5" зөөгч пуужингийн анхны нислэгийг оны сүүлээр тохиромжтой үед хөөргөнө.

        "Чанжэн 5" бол Хятад улсын хамгийн том шинэ зөөгч пуужин юм. Хятадын "Батлан хамгаалалтын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн газар", "Үндэсний сансар судлалын газар"-ын орлогч дарга Ү Яньхуа хэлэхдээ "Чанжэн 5" бол Хятад улсын зөөгч пуужинг шинэчилж сайжруулсан хувилбар болж, шингэн түлштэй зөөгч пуужингийн диаметрийг 3.35 метрээс 5 метрт хүргэн, пуужингийн орон зайн чадварыг 2.5 дахин нэмэгдүүлж, эх газраас ойр тойрогт зөөх чадварыг 25 тн-д хүргэнэ. Дэлхийн бөмбөрцөгтэй адил хурд бүхий тойрог замд шилжүүлэн зөөх чадварыг 14 тн болгох бөгөөд сарыг тандах төслийн 3-р ээлж, нисэгчтэй сансрын бааз, ангараг гарагийн анхны хайгуул зэрэг улсын олон чухал шинжлэх ухаан технологийн төслийн хөөргөх үүргийг биелүүлэх болно" гэжээ. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://cpc.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл