
Халдвар үүссэнтэй холбогдуулан БНХАУ-ын гаргасан шийдвэрийн дагуу ӨМӨЗО-ы Эрээн хотын хил гаалийн ажилтнууд өвчин халдварын эсрэг ажилд хэрэглэх эд материал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг саадгүйгээр нэвтрүүлсээр иржээ. Тус боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүн нь хөрш зэргэлдээ Монгол Улс болон Европын орнуудад тээвэрлэгдэн хүрдэг юм. Хятад-Европын чиглэлийн галт тэргийг 24 цагийн турш нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай гүйцэтгэсээр байна. Хил гаалийн шалгалтыг шуурхай зохион байгуулсны үр дүнд бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлт нэмэгдэж байгаа юм. 2020 оны хоёрдугаар сард ӨМӨЗО-ы Эрээн хотын боомтоор дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2278000 тонн болов. Энэ нь өнгөрсөн сарын мөн үеэс 25.9 хувиар нэмэгдсэн байна.
