solongonews
Торго цай шаазангийн сэдэвчилсэн үзэсгэлэн Парист нээгдэв
2023-12-11 10:51
Торго цай шаазангийн сэдэвчилсэн үзэсгэлэн Парист нээгдэв

     Торго цай шаазан·Жэжяны соёл, аялал жуулчлалын сэдэвчилсэн үзэсгэлэн 12 дугаар сарын 08-нд Францын Парис дахь Хятадын соёлын төвд нээгдэж, үзмэрийн үзэсгэлэн, соёлтой танилцах төрөл бүрийн ажиллагаа зохиосон нь Францын иргэдийн анхаарлыг татаж, олон үзэгчид ахуй талбайд хүрэлцэн очсон байна.

Энэ удаагийн үзэсгэлэн 2024 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Гурван анги хэсгээс бүрдсэн тус үзэсгэлэн нь Жэжян мужийн цай, шаазан, торгоор гол сэдэв болгож, Хятад улсын биет бус соёлын өвийн улсын зэрэглэлийн өвлөн залгамжлагч болон дэлхийд алдартай дизайнерийн бүтээл, Хятадын үндэсний музейн цуглуулга зэрэг үнэт үзмэрийг дэлгэж, Жэжян мужийн торго, цай, шаазангийн соёлын гүн зузаан өв уламжлал хийгээд содон гайхамшгийг харууллаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл