
Саяхан Америкийн засгийн газраас Хятадын засгийн газарт Хятадын алдагдсан 361 ширхэг уран бүтээлийн дурсгалт зүйлийг хүлээлгэн өгөв. 03-р сарын 01-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: - Үүнийг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Америкийн талтай хамтдаа дэлхийн соёлын өвийг хамгаалж уламжлах талаар хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Лү Кан хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ: 2-р сарын 28-нд, Хятад Америк хоёр тал Америкийн Индиана мужийн Полис хотод Хятадын уран бүтээлийн дурсгалт зүйлсийг хүлээлгэн өгч хүлээн авах ёслол зохион явуулж, Хятадын алдагдсан 361 ширхэг уран бүтээлийн дурсгалт зүйлийг хүлээлгэн өглөө. Энэ бол Хятад Америк хоёр тал Хятадын дурсгалт зүйлийг импортлохыг хязгаарлах тухай санамж бичигт гарын үсэг зурснаас хойш Америкийн зүгээс Хятадын алдагдсан дурсгалт зүйлийг 3 дахь удаагаа Хятадын засгийн газарт хүлээлгэн өгч байгаа юм гэжээ.





