
30 настай Дай Шяолүн интернэт цагдаагийн багийн нэгэн ажилтан. Тэрээр харилцаа холбооны мэргэжлээр их сургуулиа дүүргэн интернэт цагдаагийн албанд ажилласан байна.

Тэрээр 2014 онд Хятадын Шанхай хотын олон нийтийн аюулгүй байдлын товчоонд ажилд орсноос хойш интернэт сүлжээний гэмт хэрэгт холбогдох ажлыг хариуцан хийдэг.
Интернэт сүлжээний захиалгын мэхлэлт, интернэт сүлжээгээр дамжин уран сайхны тоглолт, аялал жуулчлалын цэгийн тасалбарын захиалгын мэхлэлт, хоол ундны төлбөр тооцооны мэхлэлт, иргэдийн мэдээллийг лавлах зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаанд цохилт өгдөг байна.

Иргэд интернэт сүлжээгээр дамжин хоол хүнс, хувцас хунар авдаг болсон өнөөдөр интернэт сүлжээний худалдааны аюулгүй байдал улам бүр шаардагдах болжээ. Мөн өдөр бүр мэдээллийн технологи өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Дай Шяолүн ч цаг гарган хамгийн шинэ технологийг суралцаж байгаа ажээ.

