solongonews
Хятад улсын тоон эдийн засгийн хэмжээ 31.3 их наяд юаньд хүрэв
2019-05-08 16:47
Хятад улсын тоон эдийн засгийн хэмжээ 31.3 их наяд юаньд хүрэв.

Хятад улсын интернэт сүлжээний мэдээллийн алба 06-ны өдөр “Тоон Хятад улсын байгуулалт хөгжлийн тайлан ( 2018 он)”-г нийтлэв. Уг тайланд 2018 онд Хятад улсын тоон эдийн засгийн хэмжээ 31.3 их наяд юаньд хүрч, GDP-ийн 34.8 хувийг эзэлж байна гэжээ.

Тайланд Хятад улсын шинийг санаачлах системийн байгуулалт аажмаар бүрэн төгөлдөр болж, 2018 оны сүүлч болтол улсын хэмжээнд шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжүүдийн зээлийн үлдэгдэл 3.53 их наяд юаньд хүрэв. Төрөл төрлийн шинийг санаачлах инновацын эрч хүч ихэсч, Хятад улсын шинийг санаачилсан инновацын индекс 17-р байранд орсон гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл