Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 29-ний өдөр илэрхийлэхдээ, эдийн засгийн даяаршил нь хөгжлийн чиг хандлага болсон бөгөөд дэлхийн чөлөөт худалдааны дэг журам болон олон талт худалдааны тогтолцоог амжилттай хамгаалагдах ёстой. Хятадын тал Их 20-ийн улс орнуудтай хамтаар хүчин чармайлт гаргаж, Их 20-ийн орнуудын удирдагчдын 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар идэвхтэй ажил хэрэгч эдийн засгийн амжилтад хүрэхийг ахиулж, шинэлэг, багтаамжтай нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулна гэжээ.
Тус дээд хэмжээний уулзалт нь 11-р сарын 30-ны өдрөөс 12-р сарын 1-ий өдрүүдэд Аргентинд болно. Дээд хэмжээний уулзалт нь тухайн өдрийн хэвлэлийн ээлжит хурлаар мэдээлснээр, Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын тогтолцоог хөгжүүлсэн 10 жилийн турш, дэлхийн эдийн засгийн засаглал дунд чухал үүрэг гүйцэтгэж, хямралыг аргацааж байснаасаа үр ашигтай тогтолцоо болох өөрчлөлтийг биелүүлжээ. Өнөөгийн байдлаар, худалдааны хөрөнгө оруулалтын механизм нь Их 20-ийн хамтын ажиллагааны чухал тулгуур болжээ.
ДХБ-аас саяхан зарласан тодорхойлолтод, сүүлийн хагас жилд Их 20-ийн улс орнууд худалдааны шинэ хязгаарлах арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж, түүнтэй холбоотой худалдааны хүрээ цар нь өмнөх үеийнх 6 дахин болжээ.
Гао Фэн хэлэхдээ, И-20-ийн гишүүн орнуудын ДНБ нь дэлхийн ерөнхий хэмжээний 86%, худалдааны хэмжээ нь дэлхийн 80%-ийг эзэлжээ. Хятадын тал бусад гишүүн улсуудын хамт олон улсын худалдаа зэрэг асуудлаар чин үнэнч, гүнзгий, бүтээлч ярилцлага өрнүүлэхийг хүсэж буй бөгөөд эерэг үр дүнд хүрэхийг ахиулж, шинэ нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход шинэ хүчин зүтгэл гаргана гэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ /сурвалжлагч Юй Жяшинь/
