“Бүс ба замын боломжийг түшиглэн, эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бий болгох” сэдэвт Хятад, Монгол, Оросын эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагаа-2018 форум болон жижиг дунд аж ахуйн нэгжийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт 08 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Эрээн хотын Олон улсын хурлын ордонд зохион байгуулагдана.
Арав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол,Оросын төрийн тэргүүний зөвшилцлийн санаачилгын дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгийн хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхүү ахиулах, Хятадын “Бүс ба зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх, шинэ нөхцөл байдал дор Хятад, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон үйл явдал болно.
Эрээн хот нь Хятад улс болон Өвөр Монголын умардад нээлт хийх чухал суурин болсны хувьд сүүлийн жилүүдэд чөлөөтэй харилцах хөгжлийн хандшийг бий болгож, боомтын давуу талаа түшиглэн Хятадын “Бүс ба зам”-ын санаачилгатай идэвхтэйгээр нэгдэж, Монгол, Оросын холбогдох газар орнуудтай эдийн засаг худалдааны солилцоогоо тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад улсын гол нээн хөгжүүлэх туршилтын орны бүтээн байгуулалтыг хурдасгаж, Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны коридорын бүтээн байгуулалт, нэгдсэн хөгжлийг түлхүү ахиулж, хамтын ажиллагааны хүрээгээ илүү өргөжүүлж, гадагш нээлт хийх талаар бодит үр дүнд хүрчээ.
