solongonews
БРИКС-ийн боловсролын сайд нарын хурал болов
2017-07-05 18:50
Тус удаагийн хурал ”БРИКС-ийн боловсролын хамтын ажиллагаа: Улам шилдэг, эрх тэгш болгоё” уриан дор болж, ”Бээжингийн боловсролын тунхаг” зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан ба БРИКС-ийн боловсролын ирээдүйн хамтын ажиллагааны тухай олон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр, "Бээжингийн боловсролын тунхаг"-т тохиролцсон нийтлэг ойлголтод: БРИКС-ийн интернэт сүлжээний их сургуулийн гишүүд боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновацын салбарт хамтарч ажиллахыг дэмжихийн зэрэгцээ эдгээр орны оюутнууд "БРИКС-ийн их сургуулийн холбоо"-нд элсэхийг урамшуулна. Олон хэлний бэлтгэл дамжаа, соёлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар улс орнууд түүх соёлоо харилцан ойлгохыг дэмжих зэрэг агуулгыг хамарч байна.

Хятадын Боловсролын яамны сайд Чэнь Баошэн:

- "Бээжингийн боловсролын тунхаг" БРИКС-ийн боловсролын хойшдын хамтын ажиллагааны хөтөлбөр баримт бичиг болж, эдгээр орны боловсролын хамтын ажиллагаа их, дээд сургууль хооронд явагдаж байсан. Харин одоо ерөнхий боловсролын хүрээнд хүрсэн бөгөөд ганц талаас ерөнхийлсөн хэмжээнд өргөжин, боловсролын хамтын ажиллагаа байсан бол нэгдсэн судалгаа хийх, мэдээллээ хуваалцах, хүмүүнлэгийн салбарын солилцоо хийх түвшинд хүрснийг харуулж байгаа юм гэж хэлсэн байна.

БРИКС-ийн хөгжлийн үе шат ижил, боловсролын салбарт харилцан нөхвөрлөх чанартай учраас хамтын ажиллагааны боломж ихтэй юм. Таван орон нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтын ашиг хүртэх БРИКС-ийн зорилгоор боловсролын хамтын ажиллагааны далд хүчийг илрүүлж, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулан, БРИКС-ийн улам нягт, эв санаа нэгтэй, бат бэх түншлэлийн харилцааг эерэг эрч хүчээр сэлбэх ёстой гэж улс орны төлөөлөгчид хэлж байлаа.

 

\Сарантуяа\

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл