solongonews
Аж үйлдвэрийн эдийн засаг тогтворжиж, сайн эрч хүчтэй байна
2023-04-21 12:10
Төлөвлөсөн хэмжээнээс дээш үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн нь өнгөрсөн оны 4-р улирлаас 0.3 пунктээр өндөр байж, өнгөрсөн оны 10-р сараас хойш үргэлжилсэн бууралтын хандлагыг эргүүлэв.

 

   04-р сарын 20-нд болсон Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны ерөнхий инженер бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Жао Жыгуо:

- 1-р улиралд аж үйлдвэр, мэдээллийн технологийн хөгжил тогтвортой эхэлсэн мөртөө тогтвортой, эерэг хандлагатай байгааг харуулж байна гэж хэллээ.

        Ихэнх үйлдвэр, бүтээгдэхүүн өсөлтөө хадгалсан

 Аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой өсч, эхний улиралд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 3 хувиар өсч, үүнээс боловсруулах үйлдвэрийн нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өссөн байж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын өсөлтийн хурдаас 2.7 пунктээр илүү хурдацтай юм. Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр мөртөө 1-р улиралд аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн нь бүх Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаас 1.9 пунктээр өндөр байж, үүнээс өндөр технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн байна.

Жао Жыгуо:

- Эхний улиралд аж үйлдвэрийн 41 гол салбараас 23-ынх нь нэмүү өртөг өмнөх оныхоос өссөн мөртөө 25 салбарын өсөлтийн хурд өмнөх оны 12-р сарынхтай харьцуулахад хурдсаж эсвэл бууралт багассан байна гэж хэлэв.

Гол салбаруудын үүднээс авч үзвэл томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл эрчимжиж, эхний улиралд нэмүү өртгийн хэмжээ 4.3 хувиар өсч, үйлдвэрлэлийн хэмжээ тогтоосон хэмжээнээс давсан өсөлтөд 42.5 хувиар нөлөөлсөн байна. Үүний дотор төмөр зам хөлөг онгоц, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбар 9.3 хувь ба 15.1 хувиар тус тус өсжээ. Ерөнхий тоног төхөөрөмж, автомашин, химийн шилэн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл эхний хоёр сарын мөн үеийнхээс буурч байснаас өсч, өнгөт металл, барилгын материал, цахилгаан машин, тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн өсөлтийн хурдад өмнөх хоёр сартай харьцуулахад хурдацтай өссөн байна.

Гол бүтээгдэхүүний хувьд шинэ бүтээгдэхүүнүүд хурдацтай өссөөр байв. Эхний улиралд эрчим хүчний шинэ бүтээгдэхүүн, тухайлбал, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, фотоволтайк эсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.5 хувь, 53.2 хувиар тус тус өссөн байна.

        Гол бүс нутгуудын үүднээс авч үзвэл аж үйлдвэрийн томоохон мужууд өсөлтийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Зүүн болон зүүн хойд бүсийн үйлдвэрлэл цаашид сэргэж, Хэбэй, Жянсү, Шаньдун зэрэг томоохон аж үйлдвэрийн мужуудын аж үйлдвэрийн өсөлтийн хурд нь улсын түвшнээс илт өндөр болж, тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гуравдугаар сараас хойш Жэжян, Гуандун зэрэг мужуудын аж үйлдвэрийн эдийн засаг эрчимжиж, эхний улиралд эерэг өсөлт үзүүлсэн юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл