solongonews
Үндэсний эрчим хүчний корпорац байгуулагдав
2017-11-29 17:06
Бээжинд Үндэсний эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийг эмхлэн байгуулах хурал 11-р сарын 28-нд боллоо.

        Энэ нь Үндэсний эрчим хүчний корпораци албан ёсоор байгуулагдсаныг харуулж буй бөгөөд олон улсад өрсөлдөх чадвар бүхий дэлхийд тэргүүлэх эрчим хүчний ерөнхийлсөн  корпораци болгон бүтээн байгуулах чухал алхам юм.

Сүүлийн таван жил Хятадын Төрийн Зөвлөлийн  Төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдлагын комисс нийт 18 хэсэг, төрийн өмчийн нийт 34 компани нэгжийг эмхлэн нэгтгэснээр төрийн өмчит хөрөнгийн   төлөвлөлтийн бүтэц мэдэгдэхүйц сайжирсан юм. Гэвч төрийн өмчийн компани  нэгжийн үйл ажиллагаа эрхлэлтийн тархац дэндүү өргөн, нөөц тархай бутархай,   өрсөлдөх хүч сул зэрэг өдий төдий асуудал бий. Ялангуяа, цахилгаан гаргах, нүүрсний аж үйлдвэрлэлд чанарын хувьд адил чиглэлд хөгжих, давтан байгуулалт  хийх, хэт өрсөлдөөн зэрэг ноцтой асуудал байгаа бөгөөд нүүрсний болон нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх зах зээл ихээхэн хэлбэлзэх эрсдэлтэй тулгарч   байна.
 
Мөн өдрийн эмхлэн байгуулах хуралд Хятадын  Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдлагын комиссын дарга Шяо  Ячин:

- Хятадын Үндэсний эрчим хүчний корпорац, Шэньхуа корпорацийг  эмхлэн нийлүүлж, Үндэсний эрчим хүчний корпорац болгож байгаа нь алс хэтийн асар   их ач холбогдолтой юм. Хоёр компанийг эмхлэн нэгтгээд нэлээд сайн,  олон улсад өрсөлдөх хүч бүхий дэлхийд тэргүүлэх эрчим хүчний корпорац болгох нь  Хятадын эрчим хүчний тогтолцооны шинэчлэлийг ахиулахад үр ашигтай туршлага   хуримтлуулах, олон улсын эрчим хүчний зах зээлийн нөлөөлөх чадварыг улам   нэмэгдүүлэхийн төлөө юм гэсэн байна.
 
Эх сурвалжид тэмдэглэснээр эмхлэн байгуулсны  дараах Үндэсний эрчим хүчний корпорацийн хөрөнгө 1.8 их наяд юаньд хүрэх бөгөөд   33 мянган ажилтан, шинжлэх ухаан судалгааны найман хүрээлэн, шинжлэх ухаан   технологийн зургаан компанитай болж, нүүрсний үйлдвэрлэл, дулааны эрчим хүчээр   цахилгаан гаргах, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гаргах, нүүрснээс тос   боловсруулах, нүүрс химийн дэлхийн хамгийн том компани болох юм байна. Үндэсний   эрчим хүчний корпорацийн ерөнхий захирал Чяо Баопин:

- Эмхлэн байгуулсан Үндэсний   эрчим хүчний корпорац бол хөрөнгийн цар хүрээ, үйлдвэрлэх хэмжээ, үйлдвэрлэлийн   төлөвлөгөө, тоног төхөөрөмж, технологи, эдийн засгийн үр ашиг зэрэг бүх талаар   салбартаа тэргүүлэх байранд байгаа. Бид үндэсний эрчим хүчний ханган   нийлүүлэлтийн “Тогтворжуулагч”-ийн үүрэг чадвараа ашиглаж, нүүрсний үйлдвэрлэлд   анхаарлаа төвлөрүүлэн, цахилгаан гаргахыг гол ажлаа болгон, хэт үйлдвэрлэлийг   зохицуулан арилгаж, төлөвлөлтийн бүтцээ сайжруулах хэрэгтэй. Мөн эко хөгжлийг   ахиулж, дэлхийн тэргүүний, орчин үеийн эрчим хүчний корпорац болгон бүтээн   байгуулах шаардлагатай гэсэн байна.
Дараагийн шатанд Үндэсний эрчим хүчний   корпорац эмхлэн нийлүүлэх, бүх талаар уялдаатай болгох ажлаа түргэтгэнэ гэж Чяо  Баопин хэлсэн юм. Тэрээр мөн:

- Хөрөнгө, ажил төрөл, байгууллага, хүний  нөөц, менежмент, соёл, намын бүтээн байгуулалтын бүх талын уялдааг түргэн   ахиулж, эмхлэн байгуулах ажил бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг баталгаажуулан,   1+1>2 байх эмхлэн байгуулалтын үр дүнд хүрэх ёстой” гэсэн байна.
 
Саяхан Үндэсний эрчим хүчний корпорац  Америкийн Баруун Виржиниа мужийн захиргаатай стратегийн хамтын ажиллагааны   санамж бичигт гарын үсэг зурж, Баруун Виржиниа муж улс, түүний ойролцоох бүс   нутагт занарын хийг бүх төрлийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээр нээн   хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллахаар тохирчээ. Эхний шатны төсөөллөөр  20 жилийн дотор 83.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвтэй байгаа бөгөөд   энэ нь Хятад, Америк хоёр орны эрчим хүчний салбарын хамгийн том хамтын   ажиллагааны төсөл болох юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл