Хятад улсын анхны “Хуруу шилний хурга” болон анхны “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Өвөр Монголын Их Сургууль дээр болов. Үдээс өмнө 08:30 цагаас тус үйл ажиллагааны нээлтийн ёслол болж, хуралд оролцогсод Хятад улсын “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан хөгжлийн явц болон анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг амжилттай бойжуулсан Шуурган академичийн эрдэм шинжилгээний үзэл баримтлал болон хувь нэмэр үзүүлэх үзэл баримтлалыг дурсаж, Шуурган академичийн байгуулсан туршилтын тасгийн 30 жилийн бүтээн байгуулалт, хөгжлийн явц, олсон амжилт бүтээлийг дүгнэж, ирээдүйн хөгжлийн тухай ярилцсан байна.
Нээлтийн ёслолын дараа Шуурган академичийн хүрэл хөшөөг сөхөх ёслол болж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Сурган хүмүүжлийн тэнхим, шинжлэх ухаан техник мэргэжлийн тэнхим, Өвөр Монголын Их Сургуулийн төлөөлөгч, Шуурган академичийн үр хүүхэд, найз нөхөд, гол туршилтын тасгийн багш сурагчид хөшөөг ёслолын арга хэмжээнд оролцжээ.
Анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг бойжуулсан 30 жилийн ойг тэмдэглэх тусгай сэдэвт тайлан хийжээ. Хятад улсын Инженерийн академийн академич Жөү Чи, Өвөр Монголын Их Сургуулийн Ли Гуанпэн профессор “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ын холбогдох шинжлэх ухаан судалгааны ахицын эргэн тойронд тусгай сэдэвт тайлан хийв. Энэхүү үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх болно.
30 жилийн өмнө Шуурган академич Хятад улсын анхны “Хуруу шилний хурга” болон “Хуруу шилний тугал”-ыг амжилттай бойжуулан гаргаж, Хятад улсын мал аж ахуйн чанартай хөгжилтд алтан түлхүүр гардуулжээ. Шуурган академичийн үүсгэн байгуулсан туршилтын тасаг нь 30 жилийн турш биеийн гадна үр тогтоон хөврөл шилжүүлэх арга болон шилдэг үүлдрийн малыг үржүүлэн бойжуулах иж бүрэн аргад түшиглэж, гэрийн тэжээврийг үржүүлэн бойжуулах ба малын үүлдрийг сайжруулах зэрэг талд ил тодорхой давуу талыг бий болгосон байна.
