
Хятад улсын засгийн газраас Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад тусалсан КОВИД-19-ийн вакциныг 07-р сарын 06-нд Банги хотод хүргэсэн байна. Төв Африкийн ерөнхийлөгч Туадера, ерөнхий сайд Дондра, БНХАУ-аас Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад суугаа элчин сайд Чэнь Дүн нар нисэх онгоцны буудалд очиж угтан авсан байна.
Төв Африкийн Эрүүл мэндийн сайд Сомсе:
- Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Энэ тусламжийн үйл ажиллагаа нь Хятад улс бол Төв Африкийн жинхэнэ сайн анд гэдгийг дахинтаа гэрчиллээ. Хятад улсын вакцин нь Төв Африкийн засгийн газар болон ард түмний КОВИД-19 халдварын эсрэг тэмцэх чадварыг үр дүнтэй нэмэгдүүлэх болно. Хятад улс бусад орнуудад цар тахлын эсрэг тэмцэх тал дээр үлгэр жишээ үзүүлж, хүн төрөлхтөн эцсийн эцэстээ цар тахлын халдварыг ялан давна гэдэгт эрмэлзэл найдвар авчирч байна гэж хэллээ.
ДЭМБ-ын 07-р сарын 07-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл одоогоор Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад КОВИД-19 халдварын 7142 оношлогдсон тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 98 хүн нас баржээ.
