solongonews
Улаан сухай дахь учиртай аялал
2023-07-15 09:39
”Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан Олон улсын хэвлэл мэдээллийн сурвалжлагын баг 07-р сарын 14-ний өдөр Өвөр Монголын Баяннуур хотод хүрлээ.

  Гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагчид, гадаадын интернетийн алдартнууд, гадаадын мэргэжилтнүүд, хятадын онлайн хэвлэл мэдээллийн сурвалжлагын багийн хамт "Сурвалжлах, түгээн дэлгэрүүлэх, судлах"-ыг уялдуулах хэлбэрээрээ сурвалжлагын үйл ажиллагаа явуулж, Баяннуур хотын Улаансухай боюу Улаансухайн өмнөд эрэгт орчин үеийн хөдөө аж ахуйн үзүүлэх паркад гүнзгийрүүлсэн сурвалжлага тайлан тавьлаа.

Энэ жил "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Бүс ба зам санаачилга нь Хятадын хөгжил, цэцэглэлтийг дэмжиж, олон улсын хамтын хөгжил дэвшил, олон улсын шинэ дэг журам тогтооход чухал хувь нэмэр оруулсан юм.

  Баяннуур хот олон жилийн турш нээлттэй, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, "Бүс ба зам" болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааны бүтээн байгуулалтад гүнзгий оролцож, хөгжлийн шинэ загварыг бий болгон, боомтоор жолоодлого хийж, хил орчмын харилцан ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, Хятадын хойд хэсэгт нээгдэх чухал холбоос шинэ давуу талуудыг бий болгосон байна.

Энэхүү гайхамшигтай сурвалжлагаар дамжин "Бүс ба зам"- ын Баяннуурт авчирсан алс холын нөлөө, эерэг өөрчлөлтүүдийг илүү олон хүн ойлгох болно. Ингэснээр энэ ус ургамалтай хотыг илүү олон хүн мэдэх болно.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл