УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы үеэр нийт 4156 төслийг авч хэлэлцэв
2017-03-13 22:06
УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы үеэр нийт 4156 төслийг авч хэлэлцсэн байна.
УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын Хорооны V чуулганы үеэр буюу 3 дугаар сарын 7-ны 17:00 цагийг хүртэл УТЗЗ-ний төслийн зөвлөл нийт 5210 санал асуулт хүлээн авсан бол түүний дундаас 4156 төслийг авч хэлэлцсэн байна.
Авч хэлэлцсэн төсөлд эдийн засагт холбогдсон 34.72 %, улс төрд холбогдсон 11.67%, соёлд холбогдсон 7.99 хувь, нийгмийн асуудалд холбогдсон 35.49 хувь, байгаль орчинд холбогдсон нь 10.13 хувь тус тус эзэлсэн байв.
Хурын үеэр Нийт 1945 гишүүд санал асуултаа өгсөн бөгөөд хуралд оролцсон нийт гишүүдийн 88.41 хувийг эзэлсэн байна. Ерөнхийдөө санал асуултын тоо бага зэрэг буурсан хэдий ч чанар чансаа нь тодорхой хэмжээнд өссөн байна.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
