solongonews
Хятад квантын тооцоололд суурилсан дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөлөө
2016-08-16 17:22
Хятад квантын тооцоололд суурилсан дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөлөө.

        Өнгөрсөн шөнө буюу Хятадын орон нутгийн цаг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1:40 Хятад улс дэлхийн хамгийн анхны квантын тооцоололд суурилсан харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөлөө. Эртний Хятадын философич Мө Зыгийн нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуул нь 631 кг жинтэй. Хиймэл дагуулыг шөнийн 1:40 цагт баруун хойд Хятадын Жю Чуань сансрын төвөөс Чан Жэн 2D пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна. “Мө Зы” дэлхийн гадаргаас 500 км орчим өндөрт хоёр жилийн хугацаанд ажиллах ба сансар ба дэлхийн хооронд дундаас нь задруулах ямар ч боломжгүй квантын харилцаа холбоог турших юм.

        Уг холбоо харилцаанд гаднаас хандах оролдлого гарвал түүнийг бүртгэн авч холбогдогч талуудад мэдээллэх, агуулгаа өөрчлөх, дамжуулалтаа зогсоох зэрэг үйлдэл хийдэг аж. Өөрөөр хэлбэл ийм түвшний холболтыг хакердах ямар ч боломжгүй буюу одоог хүртэл задлах арга технологи гараагүй байгаа юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл