
Энэхүү чиглэлийн шугам нь Хятад улсын хамгийн урт зүүн баруун чиглэлээр зөөвөрлөх хос сувгийн агаар аяллын шугам бөгөөд улс даяар 8 муж нэг хот болон 48 нисэх онгоцны буудлыг хамарч байна.
Хятад улсын иргэний агаар аяллын товчооны агаарын зам харилцааны товчооноос танилцуулснаар, “Шан Хай-Гань Сү чиглэлийн агаарын том шугам”-ын нийт урт нь 2000 гаруй километр, Хятад улсын дорнод, умард, дунд өмнө бүсийг хамарч байна. Энэхүү том сувагт 6 агаар аяллын шугамыг шинээр нэвтрүүлж, нийт урт нь 700 гаруй километрт хүрчээ. 8 агаар аяллын шугамд төлөвлөлт хийж, 5 нисэх онгоцны буудлын нислэгийн явцыг сайжруулж, давхардсан тоогоор 2400 гаруй нислэгт холбогдон, улс даяар өдрийн нислэгийн 18.5 хувийг эзлэв.
