solongonews
”ӨМӨЗО-ны соёлын жил” арга хэмжээ Берлинд нээгдлээ
2017-04-15 21:20
Орон нутгийн цагаар 14-нд ХБНГУ-ын Берлин хот дахь Хятадын Соёлын төв, ӨМӨЗО-ны Соёлын танхим хамтран зохион байгуулсан ”Үзэсгэлэнт сайхан миний нутаг-2017 оны Герман, Хятадын Өвөр Монголын соёлын жил” арга хэмжээ нээгдлээ.

Арга хэмжээнд Өвөр Монголын олон үндэстний онцлогтой дуу бүжгийн концертоос гадна "Үзэсгэлэнт сайхан миний нутаг" фото зургийн үзэсгэлэн гаргаж, гадаад дотоодын гэрэл зурагчдын Өвөр Монголын байгаль орчин, нийгэм соёл, үндэстний уламжлалт зан үйлийг харуулсан 50 гаруй уран бүтээлийг үзмэрт тавих юм. Мөн Өвөр Монголын биет бус соёлын өвд бүртгүүлсэн 10 бүтээлийг үзүүлэх юм байна.

Энэ нь Хятад, Германы харилцааны 45 жилийн ойн хүрээнд зохиогдож буй цуврал арга хэмжээний нэг бөгөөд энэ жил Берлин дэх Хятадын Соёлын төв, ӨМӨЗО-ны Соёлын танхим цоо шинэ агуулга, хэлбэрээр Германы үзэгчдэд Өвөр Монголын үзэсгэлэнт байгаль, үндэстнүүдийн соёлыг танилцуулах юм байна. Ялангуяа Үндэстний дуу бүжиг, морин хуур, хөөмий, эсгий урлал зэрэг үндэстний онцлогтой агуулга нь Германы үзэгчдэд Хятадын үндэстний цөөнхүүдийн уламжлалт урлаг соёлыг ойлгуулж, хоёр орны ард түмний нөхөрлөл, соёлын солилцоог эрчимжүүлэх болно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл