solongonews
Хөх Мөрний гурван хавцлын усан цахилгаан станц 2020 онд нийт 111.8 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэв
2021-01-06 10:22
Хөх Мөрний гурван хавцлын усан цахилгаан станц 2020 онд нийт 111.8 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэсэн байна.

        Хөх Мөрний гурван хавцлын барилга байгуулалт  бол өнөөг хүртэлх дэлхийн хамгийн том усан ашиглалтын төв бөгөөд ерөнхий үүрэг гүйцэтгэдэг усан цахилгаан станц юм. Хөх мөрний гурван хавцлын цахилгаан станц 2020 онд нийт 111.8 тэрбум кВт.цаг цэвэр цахилгаан үйлдвэрлэсэн байна. Үүгээрээ нэг усан цахилгаан станцын жилийн эрчим хүч үйлдвэрлэх хэмжээгээр шинэ амжилтыг тогтоосон юм.


        Нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй харьцуулбал 2020 он гэхэд гурван хавцлын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цэвэр цахилгаан эрчим хүч 34.39 сая тонн орчим нүүрсээр үйлдвэрлэсэн эрчим хүчтэй тэнцэж, нүүрстөрөгчийн давхар ислийг 94.02 сая тонн, 22.400 тонн хүхрийн давхар исэл, 21.200 тонн азотын исэл бууруулсан байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл