Яагаад сайхан хувцаслах ёстой вэ
2015-12-28 18:21
Шинэ загвар, хувцас, гоёл чимэглэл, дэлгүүр хэсэх бидний “мөнхийн” хобби гэж хэлж болно. Тэгвэл бид яагаад өдөр бүр сайхан хувцаслах хэрэгтэй вэ? Яах гэж өглөө болгон хувцасны шүүгээгээ нээж, удаан харж зогсдог юм бол доо. Тэгэхээр энэ бүхний хариуг олж мэдье.
Сайхан харагдах нь хувь хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө.
Өглөө ажил, сургууль руу сайхан хувцас өмсөж гарахад өөртөө итгэх итгэлийг ихээр мэдэрдэг. Тийм ч учраас үргэлж сайхан хувцас өмс.
Амьдрал өөрөө гайхалтай учир сайхан хувцас өмс.
“Ойрхон гарах юм чинь дээ” гээд муухай хувцастай гарч болохгүй биз дээ. Гэнэт төлөвлөгөө чинь өөрчлөгдөхөд бэлэн байх хэрэгтэй. Амьдрал өөрөө гэнэтийн бэлгээр дүүрэн.
Өөртөө итгэх итгэлийг олдог.
Сайхан хувцас, гоёл чимэглэл өөртөө итгэх итгэлийг 100% нэмэгдүүлнэ. “Би 100%” гээд өөдрөг алхах хэрэгтэй биз.
Стиль имидж зиндааг илэрхийлнэ.
Эрт үеэс харц ард, ноёд, хаан, хатад өмсгөлөөрөө ялгарч, тэдний бэл бэнчин, зэрэг зиндааг харуулдаг. Тийм ч учраас сайхан хувцас чамайг илэрхийлэх болно.
Тоглоомонд “А” дүн авах гол түлхүүр.
Шинэ ажлын түнштэй уулзах гэж байна уу? Сайхан хувцас, инээмсэглэл хоёрыг өмсөөд очоорой. Та тоглоомонд ялах болно. Shine bright like a diamond…
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
