solongonews
Ли Кэчян инновацын хамтын ажиллагааны III хуралд баяр хүргэжээ
2018-11-07 10:27
Ли Кэчян инновацын хамтын ажиллагааны III хуралд баяр хүргэжээ

6-нд Босний Герцеговин улсын нийслэл Сараево хотод, Хятад ба Төв, Зүүн Европын орнуудын инновацын хамтын ажиллагааны III хурал эхэллээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баярын захиа илгээсэн байна.  Босний Герцеговиний сайд нарын зөвлөлийн дарга Денис Звиздик нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

Ли Кэчян баярын захиандаа, олон жилийн турш Хятад болон Төв, Зүүн Европын орнууд бүтээлч хамтын ажиллаж, хамтаар хөгжин нээлттэй багтаамжтай, харилцан ашигтай хамтаар хожих эзэл баримтлалаар олон салбарт хамтран ажиллаж баялаг амжилт олж, өөр өөрийн эдийн засгийн нэмэгдэлд тус болж, олон орны ард түмэнд хүртээмжтэй болсон юм. Мөн Хятад бол Европын холбооны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг ахиулсан байна. Бид Төв, Зүүн Европын орнуудтай “16+1-ийн хамтын ажиллагаа” -г ахиулж, хамтын цэцэглэл хөгжлийг биелүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, инновацтай хөгжил бол  “16+1-ийн хамтын ажиллагаа” -ны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Шинэ аж үйлдвэрийн хувьсгал түргэн хөгжиж байгаа нөхцөлд Хятадын тал Төв, Зүүн Европын орнуудтай давуу талаараа харилцан нөхвөрлөж, инновацыг хамтаар бий болгон, хамтаар ахиулж, хамтаар хуваалцан оюуны өмчийн эрхийг чанд хамгаалсан үндсэн дээр өөрийн аж ахуйн нэгжийн зах зээлийн журам, худалдааны зарчмын дагуу инновацын хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжиж, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын боломжийг ашиглан өөрийн хөгжилдөө шинэ хөдөлгөгч хүч бойжуулахад Хятадын тал бэлэн байна. Уг хурал Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын шинжлэх ухаан техникийн тал бүрийн хамтын ажиллагааны бүдүүвч болон санаачилгын тухай ярилцаж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулан “16+1-ийн хамтын ажиллагаа”  болон Хятад Европын харилцаанд амьжиргааны шинэ хүч сэлбэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл