
Бээжин хотноо болсон их дээд сургуулийн элсэлтийн шалгалт /1977 онд/
1977 оны 10 дугаар сар, Хятадын 5.7 сая гаруй хүн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оролцов. 40 жилийн турш их дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь цаг үеийн хөгжлийг даган өөрчлөгдсөөр байна. Энэ нь Хятадын боловсролын хөгжил, эдийн засгийн нөхцөл байдлыг харуулж байна. Энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалт ч болж байна. 40 гаруй жил үргэлжилсэн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг харуулсан дурсамжуудаас хүргэж байна.

Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сурагчид физикийн туршилт хийж байгаа нь /1977 оны/

Бээжин Их Сургууль элсэлтийн шалгалтыг дахин сэргээсний дараа анхны сурагчдаа хүлээн авна /1978 оны хавар /

Чинхуа Их Сургуулийн хичээлийн танхим /1978 оны 02 дугаар сар/

1978 оны 03 дугаар сар Бээжингийн багшийн их сургуулийн 1977 оны шинэ оюутнууд

Е-Ин бол 1977 оны их дээд сургуулийн элсэлтийн шалгалтаар Төвийн урлагийн коллежид орсон оюутан

1980 оны 09-р сарын 01-ний өдөр 13 настай бяцхан хүү Шижань 465 хувиар Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд шалган орсон

Тяньжинь хотын шалгалтад орохоор бэлтгэж байгаа сурагч автобус хүлээхийн зэрэгцээ номоо уншина /1982 он/

Шанхайн коллежийн магиструуд чөлөөт цагаараа англи хэлээ давтана. 1984 онд англи хэл албан ёсоор их дээд сургуульд элсэх шалгалтад оржээ.

Хувэй мужийн Ма хотын Хү Шигү сургуулийн англи хэлний багш Ван Ляньгао сурагчдын хамт. Тэрээр өөрөө суралцан 1985 оны шалгалтаар коллежийн үнэмлэх авч багшилжээ.

1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Бээжин хотын 5-р дунд сургуулийн шалгалтын цэг. 1989 онд Бээжин хотын 34841 хүн хэл түүх, байгалийн шинжлэх ухаан ба англи хэл 3 төрлийн шалгалтад оролцжээ.

1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Бээжингийн Тяньтань паркад болсон Бээжин хотын коллежүүд сурагч элсүүлэх үйл ажиллагаанд 10 мянга гаруй сурагч эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн байна. Тус үйл ажиллагаанд Бээжин хот болон гаднаас ирсэн 89 коллеж оролцсон байна.

1992 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Бээжин дэх ажилчдын соёлын ордонд болсон их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын танилцуулгын үйл ажиллагааны үеэр 40 мянган хүн оролцсон байна. Үүнд, нэг бүсгүй нөхөр хүүхдийн хамт ирж Бээжингийн Багшийн Их Сургуулийн шалгалтын талаар мэдээлэл авчээ.

Хувэй мужийн Ван Жюнь хэмээх залуу 651 хувиар Чинхуй Их Сургуулийн автомашины инженерийн салбарт элсэн орсноо төрөл садангийн хамт тэмдэглэж байгаа нь /1994 он/

1994 оны 07 дугаар сарын 07-ны өдөр их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад Жянсү мужийн Наньжиний 12 мянга гаруй сурагч оролцжээ. Тухайн өдөр +37℃ халуун байснаар хэсэг сурагчид мөстэй малгай өмсөж оролцлоо.

1994 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр өндөр халуун үргэлжилснээр цахилгаан сэнс ажиллуулжээ.

1996 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хятадын дээд боловсролын элсэлтийн шалгалтын эхний өдөр

1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Бээжингийн цахилгаан мэдээний алба 160 мэдээллийн тавцан болон Бээжингийн их дээд сургуулийн элсэлтийн алба хамтран 24 цагаар ажиллах, шалгалтын дүн авах 1605789 утсыг ажиллуулжээ. Энэ нь маш олон сурагч, эцэх эхчүүдэд амар хялбар үйлчилгээ үзүүлсэн байна.

Жилд нэг удаа болдог их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Бээжингийн 50 мянга гаруй хүн оролцжээ. Бээжин хотын 2-р дунд сургуулийн шалгалтын цэгт хөгжлийн бэрхшээлтэй нэгэн шалгуулагчид тусад нь өөрөө, багш, эмч зэргийг томилон өгчээ.

2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Бээжин хот ба Ан-Вэйд хаврын улирлын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт нээгджээ. 36 мянган сурагч тус шалгалтад оролцсон байна.

2002 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр сурагчид үнэ төлбөргүй машинаар үйлчлүүлжээ.

2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Бээжин хотноо болсон их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын англи хэлний сонсох тест. Англи хэлний сонсох тестийг анх удаа их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оруулж байна.

2003 оноос эхлэн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын цагийг 07 дугаар сарын 07-ны өдөр байсныг 06 дугаар сарын 07-ны өдөр болгон өөрчилжээ.

2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Жэжян мужийн нэгэн сурагч АНУ-ын багшаас АНУ-ын их сургуулийн элсэлтийн шалгалтын талаар ойлголт авч байгаа нь. Гадаадад сурч байгаа оюутнуудын тоо хурдтай өслөө.

2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Боловсролын Яамнаас их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оролцох дүрмийн талаар шинэ өөрчлөлт гаргажээ. 2001 онд шалгалтад оролцох хүний нас, гэрлэлтийг хязгаарлахгүй болгов.

Сүүлийн жилүүдэд урлагийн шалгалтад оролцох хүний тоо нэмэгдсээр байна. Урлагийн шалгалтад оролцох сурагчид “ур чадвараа шалгуулна”.

2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Бээжингийн Хуйрүө дүүргийн 1-р дунд сургуулийн шалгалтын цэгт сурагчид шалгалтад орохоор бэлтгэж байгаа нь

2015 онд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орсон сурагчид

Шалгалтын талбайд орохоор дараалал үүсгэн зогсоно

Бээжин 2020 оноос эхлэн “3+3” их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын шинэ хэлбэрийг хэрэгжүүлнэ.
