solongonews
Энерги хэмнэж, бохирдлыг багасгах ажил үр дүн сайтай байна
2017-08-14 21:49
Өвөр Монгол орны энерги хэмнэж, бохирдлыг багасгах ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрлээ.

Шинэ зуунд орсноос хойш Өвөр Монгол орны аж үйлдвэрийн хөгжлийн ахиц гүнзгийрэхийг дагаад ӨМӨЗО энергийг хэмнэн, бохирдлыг багасгах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, мэдэгдэхүйц үр дүн гаргаад байна. Ялангуяа, 2011 - 2014 онуудад Өвөр Монгол орны үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн энергийн хорогдол 15,4 хувиар буурсан ба гол зүйл болох бохир бодисыг багасгах ажлын үр дүн Хятад улсын стандартыг хангасан байна.

Өвөр Монгол орон 2016 онд 3,3 сая тонн үйлдвэрлэлийн чадвар бүхий 10 нүүрсний ордыг хаалгаж, зөвшөөрөлгүй бүтээн байгуулсан 23 нүүрсний ордын 163 сая тонн үйлдвэрлэлийн чадвар бүхий үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтыг зогсоосон байна.

Өвөр Монгол орон мөн агаар, ус, хөрс шорооны бохирдлоос сэргийлэх төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлсний улмаас хотын агаарын чанар чансаа тасралтгүй сайжраад байна. Улмаар аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг дэх эрчим хүчний хорогдол болон усны хэрэглээний хэмжээ тус тус 6,3 ба 4,5 хувиар буурсан юм. Хөлөннуур, Улаансухай зэрэг нуур бүрдний усны чанар сайжирч, Ухай, мөн ойр хавийн бүс нутгийн байгаль орчныг ерөнхийлөн засан сэргээх ажил анхан шатандаа үр дүнд хүрчээ. 

Зохиогч: Хай Чуань
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл