solongonews
Хятадын Чунчин хотын “У Липө байгалийн дархан хамгаалалтын бүс” дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэгдлээ
2021-07-30 12:35
Хятадын Чунчин хотын “У Липө байгалийн дархан хамгаалалтын бүс” дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэгдлээ

    Хятадын Фүжөү хотод болж байгаа Дэлхийн өвийн 44 -р чуулганаас Чунчин хотын У Липө байгалийн дархан хамгаалалтын бүсыг (Шен Нонжиа дэлхийн байгалийн өвийн хил хязгаарыг тохируулав) бүртгүүлэх төслийг 07-р сарын 28-ны орой хэлэлцэн баталж, Чунчингийн “У Липө байгалийн дархан хамгаалалтын бүс” албан ёсоор Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оржээ.

    У Липө байгалийн дархан хамгаалалтын бүс нь Ушань шяний зүүн хойд хэсэгт байж, Чунчин хот ба Хубэй мужийн уулзвар дээр оршдог. Зүүн болон баруун талаараа Хубэй мужийн Бадун шянь, Шен Нонжиа ойн бүстэй холбогддог. У Липө байгалийн дархан хамгаалалтын бүс далайн түвшнээс хамгийн намхан өргөгдсөн хэсэг нь 175 метр бөгөөд  далайн түвшнээс хамгийн өндөр өргөгдсөн хэсэг нь 2680 метр. Нийт талбай нь 35276.6 гектар, ой тайгын хамрах хүрээ маш өргөн уудам, биологийн олон янз байдалтай бүс нутаг юм. Дархан хамгаалалтын бүсэд 447 төрлийн хуурай газрын зэрлэг сээр нуруутан амьтад байдаг. Түүнчлэн эртний, ховор чухаг, ховордсон олон төрлийн ургамал, түүний дотор 3001 зүйл судасны ургамал, 2790 зүйлийн үрийн ургамал, 211 төрлийн ой мод байдаг.

У Липө байгалийн дархан хамгаалалтын бүсийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажил нь 2017 онд албан ёсоор эхлээд 5 жил болж байна. Энэхүү "өвийн өргөдөл" амжилттай хэрэгжсэнээр Чунчин нь Хөх мөрний эдийн засгийн бүсэд илүү сайн нэгдэж, "ногоон+"-ийг эдийн засагт хамрагдан, нийгмийн хөгжлийн бүхий л салбарт нэгтгэх боломжтой болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл