solongonews
Мөрөөдлийн цаанах Монгол орон
2017-11-07 12:13
Шилингол аймгийн Сөнид зүүн хошууны малчин гэрэл зурагч - С.Цэнгэлбаяр

2003 онд анх Монгол Улсад очиж, Монголын байгалийн өнгө төрх, ахуй амьдрал, зан үйл, соёл иргэншил зэргийн зургийг авдаг болно. Арав гаруй удаа Монгол Улсад хүрч сурч судлах талаар суралцаж, Монгол Улсын баруун гурван аймаг, баруун хязгаар алтай таван богд, хойд бүс нутаг, Хөвсгөл аймаг, Цаатнуудын амьдрал ахуй, зүүнээ Дорнод Хэнтий аймаг, их хаантай холбогдолтой түүх газар зүйн бүс нутгаар аялж, өмнө зүгт говийн бүс нутгаар явж, Монгол Улсын 21 аймгаар аялж нийт 2699 km газар явахдаа Монгол нутгийн байгалийн сайхан үзэмж, түүх соёл, ахуй амьдрал, амьтан араатан, адуу малын тухай сая гаруй гэрэл зураг авч үлдээжээ.

С.Цэнгэлбаяр нь Хятад улсын урлаг гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн, Хятад улсын зан үйлийн гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн, Монгол Улсын үндэстний гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн зэрэг үүрэг тушаалтай. 1998 онд “Тал сахал” гэрэл зургийн газрыг үүсгэн байгуулж, 1999 он, 2006 онд бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Би Монгол хүн” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсан юм. “Сөнид будрын чулуу”, “Уудам Тамчийн Сөнид ”, “Би Монгол хүн” зэрэг зургийн гурван ном хэвлэн тарааж байна. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл