Нүүлгэн шилжүүлж, ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх үйл явцад, Өвөр Монголын аймаг хот, орон нутгийнхаа онцлогтоо зохицсон хэв загварыг шинээр санаачлав.
Жишээ нь, Улаанцав хотын Хуадэ шяний “Гурав гурвын дүрэм” ядуурлыг бууруулах хэв загвар, Хөххотын Үчуань шяний “Дөрвөн төрлийн хэв загвар, долоон төрлийн төлөвлөлтийн арга”, Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны “Хот сууринд орон сууц байгуулан, төвлөрүүлэн ядуурлыг бууруулах” хэв загвар зэрэг нь бодит амжилт олж, ядуу өрхийг чинээлэг замд орох замыг түргэтгэж, нүүлгэн шилжүүлж ядуурлыг бууруулах төслийг үр дүнтэй явагдахыг батлав. Холбогдох бүртгэлээс үзэхэд, Өвөр Монгол 2013-2015 оны сүүл болтол 3.25 тэрбум юанийн хөрөнгө оруулан, экологи, байгаль орчны нөхцөл байдал тааруухан газар нутгийн 63 мянган өрхийн байгаль орчин, экологийн нөхцөл байдал сайтай газар нутагт нүүлгэн шилжүүлэв. Ялангуяа 2016 онд шинэ ээлжийн нүүлгэн шилжүүлэлт хийж ядуурлыг бууруулах төсөл хэрэгжүүлснээс хойш 3.3 тэрбум юанийн хөрөнгө мөнгө оруулж, бүртгэлтэй 50 мянган ядуу хүндрэлтэй хүн амыг нүүлгэн шилжүүлсэн байна.
