solongonews
Хятад улс шинэ хэвлэлийн гадаадад тусламж үзүүлэх лого илтгэмж тэмдэг ба сүлд тэмдгийг хэрэглэнэ
2019-11-26 16:39
Хятад улс шинэ хэвлэлийн гадаадад тусламж үзүүлэх лого илтгэмж тэмдэг ба сүлд тэмдгийг хэрэглэх болно.

 

 

    Хятад улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны захиргаа энэ сарын 25-ны өдөр албан зар нийтэлж, 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Хятад улсын Засгийн газрын гадаадад тусламж үзүүлэх шинэ хэвлэлийн илтгэмж тэмдэг болон сүлд тэмдгийг албан ёсаар тараана гэж мэдэгдлээ.

Албан зар дээр Хятад улсын гадаадад тусламж үзүүлэх ойлголтыг илүү сайн тодруулж, гадаадад тусламж үзүүлэх ажлын ололт амжилтыг ухуулан сурталчилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахын тулд  манай улс шинэ хэвлэлийн гадаадад тусламж үзүүлэх илтгэмж тэмдэг ба сүлд тэмдгийг баталж бий болгов. Тэмдгийн зураг нь улаан өнгийн “Хятад улсын зангилаа”, “Хятад улсын тусламж” гэсэн Хятад үсэг ба “Хамтын ирээдүйн төлөө” гэсэн гадаад үсэгтэй хавсаргаж, хөндлөн гулдаар хоёр төрлөөр барлан, адил бус талбарт сонгон хэрэглэнэ.

Албан заранд мөн шинэ хэвлэлийн гадаадад тусламж үзүүлэх тэмдэг болон сүлд тэмдгийг 2020 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсаар ашиглаж болно. Үүнээс өмнө нэгэнт ашигласан лого илтгэмж тэмдэг болон сүлд тэмдгийг үргэлжлэн хэрэглэж болно. Мөн “Гадаадад тусламж үзүүлэх лого илтгэмж тэмдгийг хэрэглэх менежментийн арга”-ыг тусгай нийтэлнэ.

Тухайн өдөр улсын олон улсын хөгжлийн  хамтын ажиллагааны захиргаа бас албан зар нийтэлж, тус өдрөөс эхлэн улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны захиргааны илтгэмж тэмдгийг ашиглах болно гэж мэдэгдэв.

Албан зар дээр басхүү улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны захиргаа 2018 оны 04-р сарын 18-ны өдөр албан ёсоор байгуулагдав. Улсын дотоодын олон улсын  солилцоо хамтын ажиллагааны дунд нэгдсэн дүр төрхийн лого байлгах зорилгоор батлагдсан тухайн өдрөөс эхлэн улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны захиргааны лого идэвхжих болно. Ямарваа нэгж болон хувь хүн зөвшөөрөл олоогүй тохиолдолд дураараа хэрэглэж болохгүй. Зөвшөөрөлгүй хэрэглэсэн тохиолдолд хууль ёсоор хуулийн хариуцлага хүлээнэ.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл