solongonews
Малчдад дэлхийг харах цонх нээж өглөө
2019-08-06 15:50
Малчдад дэлхийг харах цонх нээж өглөө.

Гана улсын худалдаачид бүтээгдэхүүнээ танилцуулж байна 

2019 Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 08-р сарын 05-нд Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуунд нээгдлээ. Монгол, Орос, Пакистан, Гана  зэрэг зургаан орны 50 гаруй худалдаачид нутгийнхаа "үзүүр" бараа бүтээгдэхүүнийг авч ирсэн байна. Монгол, Орос, Пакистан, Африк зэрэг 6 улсын 60 гаруй лангуу үзэсгэлэнд байрлажээ. Африк, Пакистан болон бусад орнуудын гар урлал, алт, мөнгөн эдлэл, Өвөр Монголын орон нутгийн онцлог бараа бүтээгдэхүүн, монгол үндэсний хувцас, гутал, өдөр тутмын уламжлалт бараа бүтээгдэхүүн, ноос ноолууран эдлэл болон бусад жижиг бараа бүтээгдэхүүн олны нүдийг хужирлаж байв.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зургаан өдөр үргэлжлэх бөгөөд Хятадын хэрэглэгчдийн олон улсын соёлын ойлголтыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор худалдан авалт, худалдааны хэлэлцээ хийх аж.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл